Wednesday, February 15, 2012

The best sentence I read today

"Маргааш нь би гараар хийсэн, болхидуу боловч бөх байрын таягийг барааны захаас худалдан авч, түүнд хүргэж өгсөн. Дөнгөж уулзтал "Эмчилгээ эхлэх гээд байна" хэмээн нэг сувилагч бүсгүй яаруулаад, дагуулаад явчихсан сан. Сүүлчийн удаа Тогтохоог харсан минь тэр!

Ертөнцөөс буцах үедээ тулсан сүүлчийн нь таягийг би түүнд аваачиж өгсөн. Харин ертөнцөөс буцахдаа би, сайхан тэр залуугийн амьдралын гэрэл нэвт шингэсэн шүлгээр сэтгэлээ тулна гэж боддог..." 








PS: Өнөөдөр Л.Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар" номыг авсан юм. Дээрх бол түүний яруу найрагч Д.Баттогтоход зориулсан "Гэгээн" нэртэй эсээний төгсгөл хэсэг нь. Харин дурдсан шүлэг нь "Ижийгээ үгүйлж уйлж бичсэн шүлэг" нэртэй.

No comments:

Post a Comment